БИО ГЯЛГАР УУТ - 20ш 8,000

Хуурай эко жорлон

In Stock

800,000

Compare

Жорлонгийн тухай

Ялгадсыг хуурайшуулан хадгалдаг, дотор гадна, хөдөө орон нутаг, гэр байшинд хаана ч хэрэглэж болох хуурай жорлон. Тог, ус ашиглахгүй мөн угсарч суурилуулахад хялбар, хэрэглэхэд тухтай энэхүү жорлон нь өтгөн, шингэн ялгадсыг салгаж хадгална. Шээсийг тусгай сав руу юүлж оруулах бол өтгөнийг био ууттай саванд цуглуулна.

Монголтой төстэй хүйтэн уур амьсгалтай Финлянд улсад зохион бүтээсэн тул манай уур амьсгалд хамгийн тохиромжтой хуурай жорлон. Суултуур нь стандарт хэмжээтэй, өвөл хайрахгүй хөлдөхгүй полестерол материалаар хийгдсэн, хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд гэрийн бүлийн бүх гишүүн хэрэглэх боломжтой.

Агааржуулалтын хоолойгоор ялгадасны таагүй үнэрийг зайлуулах учир та гэр дотроо ч хэрэглэж болно. Өтгөнөөр бие зассаны дараа дээрээс нь био масс буюу урьдчилан бэлтгэсэн үртэс, хатсан өвс шарилж сүрэл зэрэг тухайн газар орондоо хамгийн олдоцтой байгальд задардаг мод ургамлын гаралтай хаягдлыг асгаж хучаад үлдээнэ.

Жорлонгийн суурилуулалт  

– БИОЛАН хуурай эко жорлон нь ялгадсыг саванд цуглуулж хатаан, бордоошуулдаг тул ямар нэг нүх ухах, шугам хоолойнд залгах шаардлагагүй, гэртээ угсраад шууд хэрэглэнэ. Агааржуулалтын хоолойн дээд үзүүрийг 30см өндөрт гадагш гаргана. Хэрэглэхгүй үедээ буцааж хураагаад зөөж болдог, хэрэглэх үедээ угсраад дариуд нь хэрэглэж болох давуу талтай.

Өтгөн, шингэн ялгадсыг салгаж хадгална

– Жорлонг хэрэглэгч хэн бүхэн сууж бие засна. Энэ үед урд хэсэгт байрлах нүхтэй аяганцар руу шээс орж  шланкаар дамжин шээс цуглуулах сав руу юүлэгдэнэ. Өтгөн ялгадас нь ард хэсэгт байрлах био ууттай саванд унаж үлдэх ба дээрээс нь үртэс зэрэг био массаар хучин үлдээнэ.

Жорлонг султгах

– Шээсний шланкийг угаадасны нүх, шүүлтүүртэй газар, шугам сүлжээ рүү холбосон бол шээсийг султгахгүй. Харин шланкийг 20 литрийн сав руу холбосон бол хэрэглээнээс хамаарч дундаж өрх айл 5-10 хоногт цугларсан шээсийг султгана. Нэг литр шээсийг 10 литр усаар шингэлэн хашааныхаа мод, зүлгийг услахад маш сайн азотын бордоо болдог. Өтгөнийг тосч авч буй сав нь 45л багтаамжтай. Түүнийг хэрэглээнээс хамаарч 4 ам бүлтэй өрхөд 14-30 хоногт дүүргэнэ. Цугларсан ууттай ялгадсыг био уутных нь  амыг боож аваад цуглуулах үйлчилгээнд өгөх эсвэл тусгай бордоошуулах хашаанд бордоошуулж цэвэрлэнэ. (Ууттай ялгадсыг гэр хороолол, зуслангийн хашаанд шууд булах эсвэл ил задгай орхиж болохгүйг анхаарна уу! Мөн шээсийг усаар шингэлж хорыг саармагжуулахаа мартаж болохгүй)

Аялал жуулчлалын кэмп, үйлчилгээний газарт жорлонг олон хүн хэрэглэх тул арай богино хугацаанд жорлонг султгана. Шээсийг дээрх аргаар хорыг саармагжуулаад тухайн газартаа цацаж болно. Хөдөө хээр газар ууттай ялгадсыг тусгай аргаар бордоошуулна (Таныг жорлон худалдан авахад дэлгэрэнгүй тайлбарлаж зааварчилгаа өгөх болно)

Жорлонгийн үнэрээс сэргийлэх

– Жорлонгийн үнэр нь агааржуулагч буруу шийдсэн, түүнчлэн буруу хэрэглээнээс болж үүсдэг. Биолан хуурай эко жорлонгийн агааржуулагч нь үнэрийг хамгийн сайн татан авч гадагшлуулах байрлалд хийгдсэн. Үнэргүй байлгахын тулд хэрэглэснийхээ дараа жорлонг байнга таглах ёстой. Бас агааржуулагч хоолойг бүрэн бүтэн байлгахыг анхаараарай. Агааржуулагч хоолойг зааврын дагуу гадагш гарган суурилуулах хэрэгтэй. Тэгвэл салхи хангалттай хүчтэй байх тул үнэрийн асуудал үүсгэхгүй байх юм. Өтгөн ялгадсыг дариуд нь үртэс (болон бусад био масс)-ээр хучих нь баасыг үтэр задалж үнэрийг дарж өгдөг. Мөн нэмэлтээр Монголд үйлдвэрлэсэн ТАМИР БИО БЭЛДМЭЛ-ийг хэрэглэнэ Түүнчлэн шээснээс эхүүн үнэр буцаж цохих магадлалтай тул уг бэлдмэлээс шээсний саванд хийнэ. Хэрэв саванд хуримтлуулахгүйгээр хөрсрүү хийж байгаа бол шүүлтүүрийг хийхээс гадна дээд талд байх үртсэн шүүлтүүр дээр бэлдмэлээ хийж өгөөрэй

Жорлонгийн материал

Биолан хуурай жорлонгийн эх бие: HDPE /High-density polyethylene/ буюу өндөр нягтшил бүхий полиэтилен материал

Зуны суултуур: Хатуу хуванцар

Өвлийн суултуур: Полиестер буюу сайжруулсан шахмал хөөсөнцөр

Даац: ~120кг.

Дээр дурьдсан материалууд нь -50C-иас +70C-т тэсвэртэй. Өвөл хөлдөхгүй, хайрахгүй. Уг жорлонг манайхтай төстэй хүйтэн уур амьсгалтай Финляндад зохион бүтээсэн бөгөөд тэндээ ч айл өрхүүд хэрэглэдэг, хүйтэнд туршигдаж батлагдсан жорлон юм

Your custom content goes here. You can add the content for individual product

You may also like…

Back to Top