Био-Эко био ариутгагч нь үнэр дарах, ариутгах нөлөөтэй ашигтай бактериудын нэгдэл юм. Химигүйгээр органик хаягдлыг задлах, халдваргүйтгэх үүрэг гүйцэтгэдэг биологийн идэвхт, хүний биед сөрөг нөлөөгүй шингэн. Энэхүү шингэнийг хэрэглэгчид ил задгай нүхэн жорлонг ариутган халдваргүйтгэж, лагийн задралыг хурдасгаснаар жорлонгийн ашиглагдах хугацааг уртасгах, мөн жорлонгийн байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг саармагжуулах, үнэр дарах зорилгоор ашигладаг. Био-Эко био ариутгагч нь хөрсний ариутгал халдваргүйтгэлд, мөн малын бууц, ургамлын, хүнсний хаягдлыг ашиглан хөрсний үржил шимийг сайжруулагч компост бордоо үйлдвэрлэхэд ашигладаг.
Your custom content goes here. You can add the content for individual product