Гэрийн амбаар зүгээр л нэг амбаар биш гэрийн нэмэлт орон зай болов.
Нэмэлт орон зай –> Нэмэлт боломжууд
Энэхүү дулаалгатай амбаар нь эко хуурай жорлон байршуулах боломжтойгоор зай талбайг тооцоолсон тул монгол гэрийн хувьд салшгүй нэг хэсэг болж, илүү зай талбай, жорлон ба агуулах гэсэн гурван зүйлийг нэг дор нэмж бий болгох юм.
Эдэлгээний хугацаа урттай хар модон рейкэн гадартай, шилэн хөвөнгөөс 20%-иар илүү дулаан барих чадвартай хөнгөн цагаан ялтсан материал, жижиг вакум цонх, ОСБ хавтан доторлогоо бүхий кабин таны амьдралд тав тухыг бий болгоно. Гэрийн дулаан алдагдлын 38% нь хаалгаар алдагддагийг судалгаагаар тогтоосон. Уг алдагдаж буй дулааныг амбаарт хуримтлуулахын тулд битүүмжлэл хийж, дулаалж өгсөн ба шалны халаалтыг нэмж тавьснаар жорлон суурилуулах болон саарал усны (угаадас) нүхийг байршуулах боломжийг олгож байна. Нэмэлтээр нарны зайгаар ажилладаг мэдрэгчтэй гэрлийг суурилуулснаар өвөл түүнчлэн харанхуй байгаа үед бие засахад илүү тав тухтай боллоо.
Үзүүлэлт: Хэмжээ: урт 2.7м х өргөн 1.5м х өндөр 1.9м
Нийт талбай 4.05 м.кв
Гадна тал: Хар модон рейк
Дотор тал: ОСБ хавтан
Дулаан тусгаарлагч: Хөнгөн цагаан ялтас бүхий агаарын бөмбөлөгтэй дүүргэгч /aluminum foil bubble/
Үндсэн үнэ: 1.400.000₮
Нэмэлтээр суурилуулах: Биолан хуурай эко жорлон, нарны зайгаар ажилдаг мэдрэгчтэй LED гэрэл, жорлонгийн хэсгийг тусгаарлагч хөшиг