1937-1939 оны их хэлмэгдүүлэлтийн ул мөрийг гэрчлэн үлдээсэн түүхэн газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Хамбын Овооны дурсгалт газрыг хамгаалах үйлсэд Жорлонгоо Өөрчиье аяны хүрээнд хувь нэмрээ орууллаа. Тус дурсгалт газарт байрлах Соёмбо хийдийн нүхэн жорлонг ариутган булж, байгальд ээлтэй Биолан жорлонг Мини Шийдэл хоршооны баг суурилуулан өнөөдөр Соёмбо хийдийн лам Б.Ариунбуянд хүлээлгэн өгөв. Уг ажлыг УБАМ компаний захирал Н.Монсор, гэргий Дэлгэрцэцэг нарын хандиваар гүйцэтгэсэн бөгөөд уг захиалгын гүйцэтгэлийн ажлыг Мини Шийдэл хоршооны менежэр Оюунсувд удирдан ажиллав.  “”Жорлонгоо Өөрчилье” багийнхан үнэхээр шуурхай эрч хүчтэй ажиллалаа. Бид түүхэн дурсгалт газартаа иргэдийн оролцоотойгоор тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийхийг чармайж буй энэ цаг үед энэхүү хүндэтгэлтэй орчинд хэрхэн жорлонгоо өөрчилж болохын жишээг харуулж өглөө. Энэхүү жорлонгоо орчныхоо оршин суугчдад сурталчлан таниулах болно” хэмээн Ариунбуян ламтан хэлэв.

Leave a comment