Month: April 2020
БИОЛАН ЖОРЛОНГИЙН АШИГЛАЛТ, АРЧИЛГАА
Хөрс бохирдуулахгүй, нүх ухахгүй, дэд бүтэцгүй жорлонтой байхын тулд та хэдхэн зүйлийг ойлгож мэдэхэд хангалттай. Таны сонирхож буй БИОЛАН жорлонгийн ашиглалт, арчилгаанд шаардагдах төсөв, хэрэглэгдэх зүйлс, анхаарах асуудлуудыг зурагжуулан тайлбарлалаа. Та эндээс татан авч танилцана уу.
1937-1939 оны их хэлмэгдүүлэлтийн ул мөрийг гэрчлэн үлдээсэн түүхэн газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Хамбын Овооны дурсгалт газрыг хамгаалах үйлсэд Жорлонгоо Өөрчиье аяны хүрээнд хувь нэмрээ орууллаа. Тус дурсгалт газарт байрлах Соёмбо хийдийн нүхэн жорлонг ариутган булж, байгальд ээлтэй Биолан жорлонг Мини Шийдэл хоршооны баг суурилуулан өнөөдөр Соёмбо хийдийн лам Б.Ариунбуянд хүлээлгэн өгөв. Уг ажлыг УБАМ компаний захирал Н.Монсор, гэргий Дэлгэрцэцэг нарын хандиваар гүйцэтгэсэн бөгөөд уг захиалгын гүйцэтгэлийн ажлыг Мини Шийдэл хоршооны менежэр Оюунсувд удирдан ажиллав. “”Жорлонгоо Өөрчилье” багийнхан үнэхээр шуурхай эрч хүчтэй ажиллалаа. Бид түүхэн дурсгалт газартаа иргэдийн оролцоотойгоор тохижилт, цэцэрлэгжүүлэлт хийхийг чармайж буй энэ цаг үед энэхүү хүндэтгэлтэй орчинд хэрхэн жорлонгоо өөрчилж болохын жишээг харуулж өглөө. Энэхүү жорлонгоо орчныхоо оршин суугчдад сурталчлан таниулах болно” хэмээн Ариунбуян ламтан хэлэв.
ХӨРСНИЙ БОХИРДОЛ
ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ ХИЧЭЭЛ
Мини Шийдэл хоршооноос санал болгож буй жорлон, саарал усны системийн учир шалтгаан, үр ашиг, ач холбогдлыг тайлбарласан ЖорлонгооӨөрчилье хичээлийг хүлээн авна уу. Уг хичээлийг та ямар ч сургалтад чөлөөтэй хувилж олшруулж ашиглаж болно. Хичээлийг ЭНДЭЭС татан авна уу.
БОКАШИ САВ

Бокаши дүүрсний дараа 14 хоног таглаатай нь байлгана, дараа нь султгаж савыг жирийн савангаар цэвэрлэж угаана. химийн хүчтэй бодисоор цэвэрлэж болохгүй.
3Х промошн видео тун удахгүй…
Промошны маань эвлүүлгийн явц тун дажгүй явж байна. Өнгөрсөн хугацаанд #ЖорлонгооӨөрчилье төслийн хүрээнд хийсэн ногоон ЭЗ-ийн тойрог загварын туршилтуудыг энэ жил илүү тэлэх төлөвлөгөөтэй яваа билээ. Түүнийгээ 3Х буюу Хуваалцъя Хуримтлуулъя Хурдасгая хэмээн томъёолсон. #ТунУдахгүй


БИО ХЭРЭГЛЭЭНИЙ СОЁЛ
Хуурай биолан жорлон нь хамгийн хямд өртгөөр дулаан, аюулгүй, цэвэрхэн, үнэргүй, тав тухтай орчныг бий болгодог билээ. Энэхүү тав тухыг мэдэрч, хэрэглэж буй хүн бүрт жорлонг цэвэрхэн үлдээж байхын тулд уг жорлонгийн өрөөнд ашиглалтын зааврыг бичиж хадах, хэрэглэх хүн бүхэнд уйгагүй зааж сургах, хэрэглээний алдаа гарсан үед тэр дор нь алдааг засч залруулан цэвэрлэх замаар сайхан орчинтой байж чадна. Танай жорлонг хэрэглэж буй хүн бүхэнд ойлгомжтойгоор тайлбарлан зурж үзүүлсэн ашиглалтын зааврыг эндээс татаж авна уу.
ОРГАНИК ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ
Хүнсний ногоо, жимс зэрэг ургамалын гаралтай хог хаягдлыг органик хог хаягдал гэдэг. Органик хаягдлыг буруу хаяснаас нохой, шувуу, мэрэгч амьтад, ялаа, өт хорхой хогонд үүрлэж, өвчин үүсгэж нийтийг хамарсан халдвар тархах аюул үүсгэдэг. Ийм учраас органик хог хаягдлыг ялган бордоошуулах нь байгальд ашигтай төдийгүй нийтийн эрүүл мэндийн төлөө хийж буй үйлс юм.
Бокаши сав ашиглан органик хог хаягдлыг исгэж бордоошуулах зааврыг эндээс татаж авна уу. СӨХ, аялал жуулчлалын кэмп зэрэг хэрэглэгчид зориулсан нийтийн органик хог хаягдлын менежмэнтийн зөвлөмжийг эндээс татаж авна уу.
ЭВЕНТ, НИЙТИЙН ЖОРЛОНГИЙН МЕНЕЖМЕНТ
Олон хүн цугларах арга хэмжээ, эвентийн үеэр хуурай жорлонг амжилттай хэрэглэж болно. 40,000 гаруй зочинд 11 арга хэмжээний үеэр үйлчилсэн манай туршлагаас суралцсанаар Та нийтийн ариун цэвэрт үнэтэй хувь нэмрээ оруулж чадна. Эвент, арга хэмжээний жорлонгийн менежмэнтийн зааврыг эндээс татаж авна уу. Нийтийн жорлонгийн менежмэнтийн ерөнхий зөвлөмжийг эндээс татаж авна уу.