Хотын захиргаатай иргэд хэрхэн зарга үүсгэсэн тухай Туулын далангийн хэргээс олж үзээрэй.
ҮЕРИЙН ДАЛАНГИЙН ЗАРГА
Хотын захиргаатай иргэд хэрхэн зарга үүсгэсэн тухай Туулын далангийн хэргээс олж үзээрэй.
Иргэн та энэ хорвоод ирсэн цагаасаа амьдралынхаа эцэс хүртэл эдэлж болох олон тооны иргэний эрхээр заяагдсан.Гэхдээ хүн бүр өөрт ямар эрх олгогдсон бас түүнийгээ хэрхэн хамгаалах талаар төдийлөн мэддэггүй иймд иргэн хүнийхээ хувьд эзэмшиж буй тодорхой эрхээ мэдэж, эдгээр эрхийг хамгаалах, хамгаалахын тулд ямар арга хэмжээ авахаа ойлгох нь маш чухал юм. Танд олгогдсон олон төрлийн эрхийг ойлгох нь тэдний хамгаалалтыг хангахад нэн чухал юм.Иймд иргэн та өөрийн эрхийг хэрхэн хамгаалах талаар илүү ихийг мэдэх хүсэж байвал намайг дар.
Энэ юу вэ? Энэ одоо үхэр юм байхдаа эсвэл солир ч юм уу аан эсвэл бүүр гоё шорлог ч байж магадгүй юм байна,гэхдээ хамгийн сонирхолтой юу гээч энэ зурагт байгаа зүйлс тэдгээр зүйлс бүгд мөн бас бидний идэж ууж хэрэглэж байсан зүйлс нэмэх нь бусад төрлийн бид бүхнээс гарсан хог хаягдал байгаа.Нийгэм хөгжихийн хэрээр бид хөгжлийн нэрийн дор маш их хог хаягдал гаргадаг.Олон төрлийн хог хаягдал байдаг ч хамгийн түгээмэл боловч хүндрэлтэй, төвөгтэй хэлбэр нь органик хог хаягдал байдаг юм.Яагаад гэдгийг тайлбарлах үүднээс жорлонгоо өөрчилье төслийн багийн хамт олон энэ удаагийн ээлжит хичээлээ танилцуулахад бэлэн боллоо.Хэрэв та органик хог хаягдалтай холбоотой юмсын талаар бас түүнийг хэрхэн зөв менежментэд оруулах талаар илүү ихийг мэдмээр байдал намайг дар.
Хүний хог хаягдал нь зөвхөн эвгүй үнэртэй төдийгүй танд хортой гэдгийг та мэдэх үү?Та бүхэнд нэгэн сонирхолтой тоо баримтыг дурдъя дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) жил бүр 2.2 сая хүн суулгалт өвчний улмаас нас барж харин хөгжиж буй орнуудын хүн амын 10% нь хог хаягдал, ялгадсыг буруу зохицуулснаас болж гэдэсний хорхойн хүнд халдварладаг гэж тооцоолжээ.Иймд иргэн та өөрийгөө болон хайртай дотно хүмүүсээ энэхүү халдварт өвчинүүдээс хэрхэн сэргийлэж болох талаар эндээс татан авна уу.
Нутгийн шийдэл ТББ-ийн “Жорлонгоо Өөрчилье” төслийн хүрээнд 2020 онд хэрэгжсэн “Хагас пассив байшин” дэд төслийн инженерүүд иргэн Н.Алтанхуягийн хувийн газарт хагас пассив хаус барих ажлын үеэр угаадасны байгууламж хийхэд тулгарсан асуудлыг шийдэх явцад энэхүү шийдлийг туршиж амжилттай хэрэгжүүлсэн юм. Иргэн Алтанхуягийн хашаа нь хөрсний устай намгархаг газар байрлаж байсан нь уламжлалт аргаар газрыг гүнзгий ухах боломжгүй болсон учир зуны саарал усны систем болгон ашиглаж туршсан Reed Bed системийг дулаалан байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ингээд Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутагт орших иргэн Н.Алтанхуягийн амины орон сууцны барилга дээр 2020 оны өвөл амжилттай туршиж хэрэгжүүлснээр уг байгууламжийг хэрхэн байгуулах аргачлалыг нийтэд мэдээлэх боломжтой болов.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу.
Угаадасны нүх баяртай гэж хэлэхийн тулд амины орон сууцнаасаа угаадсаа зайлуулах байгууламж барих хэрэгтэй. Хөрсний усны түвшин өндөртэй, голын сав газарт амьдардаг бол бохир ус зайлуулах гэдэг нь ихээхэн хүндрэлтэй ажил байдаг. Энэ хүндрэлтэй нөхцөлд өвлийн саарал усны системийг хэрхэн байгуулж ажиллуулах талаар бид танилцуулж байна. Эндээс гарын авлагыг татан авна уу.
Мини Шийдэл хоршооноос санал болгож буй жорлон, саарал усны системийн учир шалтгаан, үр ашиг, ач холбогдлыг тайлбарласан ЖорлонгооӨөрчилье хичээлийг хүлээн авна уу. Уг хичээлийг та ямар ч сургалтад чөлөөтэй хувилж олшруулж ашиглаж болно. Хичээлийг ЭНДЭЭС татан авна уу.