ХӨРСНИЙ УСТАЙ ГАЗАР СААРАЛ УС ЦЭВЭРЛЭХ БИО БАЙГУУЛАМЖИЙН ГАРЫН АВЛАГА
Нутгийн шийдэл ТББ-ийн “Жорлонгоо Өөрчилье” төслийн хүрээнд 2020 онд хэрэгжсэн “Хагас пассив байшин” дэд төслийн инженерүүд иргэн Н.Алтанхуягийн хувийн газарт хагас пассив хаус барих ажлын үеэр угаадасны байгууламж хийхэд тулгарсан асуудлыг шийдэх явцад энэхүү шийдлийг туршиж амжилттай хэрэгжүүлсэн юм. Иргэн Алтанхуягийн хашаа нь хөрсний устай намгархаг газар байрлаж байсан нь уламжлалт аргаар газрыг гүнзгий ухах боломжгүй болсон учир зуны саарал усны систем болгон ашиглаж туршсан Reed Bed системийг дулаалан байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ингээд Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутагт орших иргэн Н.Алтанхуягийн амины орон сууцны барилга дээр 2020 оны өвөл амжилттай туршиж хэрэгжүүлснээр уг байгууламжийг хэрхэн байгуулах аргачлалыг нийтэд мэдээлэх боломжтой болов.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу.
Дэлгэрэнгүй
categories:
Зөвлөмж, Мэдээ, мэдээлэл, Сургалтын контент