Categories
Мэдээ, мэдээлэл

Байгаль хооллогч Ц.Оюунгэрэл

Та бүхэн идсэн, хэрэглэсэн жимс, ногооны хальсаараа юу хийдэг вэ? Шууд хаячихдаг юм биш биз. Тэгвэл анхаарлаа хандуулаарай. Бид энэ удаа нэгэн сонирхолтой зочинтой та бүхнийг уулзуулах гэж байна. Цэдэвдамбын Оюунгэрэл хэмээх энэ эрхэм хоолны органик хог хаягдал болох ногоо, мөн жимсний хог хаягдлаараа хоёр төрлийн бордоо хийж байгаль дэлхийгээ хооллож байна. Үргэжлийг Байгаль хооллогч Ц.Оюунгэрэл – Eguur.MN холбоосоор орж сонирхоно уу.  

Shortlink: https://minishiidel.mn/2021/07/31/8898-aefrpu/
Categories
Зөвлөмж Мэдээ, мэдээлэл Сургалтын контент

ХӨРСНИЙ УСТАЙ ГАЗАР СААРАЛ УС ЦЭВЭРЛЭХ БИО БАЙГУУЛАМЖИЙН ГАРЫН АВЛАГА

Нутгийн шийдэл ТББ-ийн “Жорлонгоо Өөрчилье” төслийн хүрээнд 2020 онд хэрэгжсэн “Хагас пассив байшин” дэд төслийн инженерүүд иргэн Н.Алтанхуягийн хувийн газарт хагас пассив хаус барих ажлын үеэр угаадасны байгууламж хийхэд тулгарсан асуудлыг шийдэх явцад энэхүү шийдлийг туршиж амжилттай хэрэгжүүлсэн юм. Иргэн Алтанхуягийн хашаа нь хөрсний устай намгархаг газар байрлаж байсан нь уламжлалт аргаар газрыг гүнзгий ухах боломжгүй болсон учир зуны саарал усны систем болгон ашиглаж туршсан Reed Bed системийг дулаалан байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ингээд Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутагт орших иргэн Н.Алтанхуягийн амины орон сууцны барилга дээр 2020 оны өвөл амжилттай туршиж хэрэгжүүлснээр уг байгууламжийг хэрхэн байгуулах аргачлалыг нийтэд мэдээлэх боломжтой болов.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу.

Shortlink: https://minishiidel.mn/2021/05/28/8892-dtceej/
Categories
Зөвлөмж Мэдээ, мэдээлэл Сургалтын контент

ӨВЛИЙН СААРАЛ УСНЫ ДУЛААГАТАЙ СИСТЕМ

Угаадасны нүх баяртай гэж хэлэхийн тулд амины орон сууцнаасаа угаадсаа зайлуулах байгууламж барих хэрэгтэй. Хөрсний усны түвшин өндөртэй, голын сав газарт амьдардаг бол бохир ус зайлуулах гэдэг нь ихээхэн хүндрэлтэй ажил байдаг. Энэ хүндрэлтэй нөхцөлд өвлийн саарал усны системийг хэрхэн байгуулж ажиллуулах талаар бид танилцуулж байна. Эндээс гарын авлагыг татан авна уу.

Shortlink: https://minishiidel.mn/2021/04/13/8886-depqnh/
Categories
Зөвлөмж Мэдээ, мэдээлэл

“Хагас пассив хаус” төслийн тайлан

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон байшин буюу “хагас пассив” хаусыг барьж байгуулах үйл ажиллагаанд олон ЖДҮ-гчдийг татан оролцуулахын тулд ажлын явцад нь чанарын хянан баталгаажуулалтыг тогтмол хийж бүртгэлжүүлэх нь маш чухал алхам байдаг. Өртөг өндөртэй энэ ажлыг хямдруулах, хүртээмжтэй, хялбар болгох зорилгоор Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Жорлонгоо өөрчилье” багаас task.mn онлайн ажлын платформыг хөгжүүлж, энэхүү платформ дээр хяналтын функциудыг нэмж хөгжүүлэх ажлыг хийсэн юм. Үүнтэй зэрэгцэн УБ хотын гурван байршилд барьж байгуулсан Хагас пассив хаусны эхний загварууд баригдаж дууссан билээ.
Shortlink: https://minishiidel.mn/2021/01/21/8872-dlffmu/
Categories
Мэдээ, мэдээлэл

Замын дагуух жорлонгоо өөрчлөх нь

Мини шийдэл хоршоо болон Нутгийн шийдэл ТББ нарын хамтран хэрэгжүүлж буй “Жорлонгоо өөрчилье” төслийн хүрээнд  хийж байгаа замын дагуух жорлонтой холбоотой мэдээллүүдийг доорх линкээр орж үзнэ үү.Дараах мэдээлэлд замын дагуух жорлонгийн шийдлүүд ,дагалдах асуудлууд болон жорлон байгуулах журам зэргийг багтаасан болно.

Shortlink: https://minishiidel.mn/2020/12/27/8867-okifnf/
Categories
Мэдээ, мэдээлэл

“Жорлонгоо Өөрчилье” төслийн 2017-2020 онд хийсэн ажлын тайлан.

Shortlink: https://minishiidel.mn/2020/11/26/8850-uktmqr/
Categories
Мэдээ, мэдээлэл

ХӨРСНИЙ БОХИРДОЛ

Shortlink: https://minishiidel.mn/2020/04/09/hursnii-bohirdol/
Categories
Зөвлөмж

БИО ХЭРЭГЛЭЭНИЙ СОЁЛ

 

Хуурай биолан жорлон нь хамгийн хямд өртгөөр дулаан, аюулгүй, цэвэрхэн, үнэргүй, тав тухтай орчныг бий болгодог билээ. Энэхүү тав тухыг мэдэрч, хэрэглэж буй хүн бүрт жорлонг цэвэрхэн үлдээж байхын тулд уг жорлонгийн өрөөнд ашиглалтын зааврыг бичиж хадах, хэрэглэх хүн бүхэнд уйгагүй зааж сургах, хэрэглээний алдаа гарсан үед тэр дор нь алдааг засч залруулан цэвэрлэх замаар сайхан орчинтой байж чадна. Танай жорлонг хэрэглэж буй хүн бүхэнд ойлгомжтойгоор тайлбарлан зурж үзүүлсэн ашиглалтын зааврыг эндээс татаж авна уу. 

Shortlink: https://minishiidel.mn/2020/04/06/bio-heregleenii-soyol/
Categories
Зөвлөмж

ОРГАНИК ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ

Хүнсний ногоо, жимс зэрэг ургамалын гаралтай хог хаягдлыг органик хог хаягдал гэдэг. Органик хаягдлыг буруу хаяснаас нохой, шувуу, мэрэгч амьтад, ялаа, өт хорхой хогонд үүрлэж, өвчин үүсгэж нийтийг хамарсан халдвар тархах аюул үүсгэдэг. Ийм учраас органик хог хаягдлыг ялган бордоошуулах нь байгальд ашигтай төдийгүй нийтийн эрүүл мэндийн төлөө хийж буй үйлс юм.  

Бокаши сав ашиглан органик хог хаягдлыг исгэж бордоошуулах зааврыг эндээс татаж авна уу. СӨХ, аялал жуулчлалын кэмп зэрэг хэрэглэгчид зориулсан нийтийн органик хог хаягдлын менежмэнтийн зөвлөмжийг эндээс татаж авна уу. 

Shortlink: https://minishiidel.mn/2020/04/06/organic-haygdal-management/
Categories
Зөвлөмж

ЭВЕНТ, НИЙТИЙН ЖОРЛОНГИЙН МЕНЕЖМЕНТ

Олон хүн цугларах арга хэмжээ, эвентийн үеэр хуурай жорлонг амжилттай хэрэглэж болно. 40,000 гаруй зочинд 11 арга хэмжээний үеэр үйлчилсэн манай туршлагаас суралцсанаар Та нийтийн ариун цэвэрт үнэтэй хувь нэмрээ оруулж чадна.  Эвент, арга хэмжээний жорлонгийн менежмэнтийн зааврыг эндээс татаж авна уу. Нийтийн жорлонгийн менежмэнтийн ерөнхий зөвлөмжийг эндээс татаж авна уу. 

Shortlink: https://minishiidel.mn/2020/04/06/event-niitiin-jorlon-management/