ҮЕРИЙН ДАЛАНГИЙН ЗАРГА 21 May 0 0 Post by login Хотын захиргаатай иргэд хэрхэн зарга үүсгэсэн тухай Туулын далангийн хэргээс олж үзээрэй. Дэлгэрэнгүй categories: Сургалтын контент
Эрхээ хэрхэн хамгаалах вэ? 21 May 0 200 Post by login Иргэн та энэ хорвоод ирсэн цагаасаа амьдралынхаа эцэс хүртэл эдэлж болох олон тооны иргэний эрхээр заяагдсан.Гэхдээ хүн бүр өөрт ямар эрх олгогдсон бас түүнийгээ хэрхэн хамгаалах талаар төдийлөн мэддэггүй иймд иргэн хүнийхээ хувьд эзэмшиж буй тодорхой эрхээ мэдэж, эдгээр эрхийг хамгаалах, хамгаалахын тулд ямар арга хэмжээ авахаа ойлгох нь маш чухал юм. Танд олгогдсон олон төрлийн эрхийг ойлгох нь тэдний хамгаалалтыг хангахад нэн чухал юм.Иймд иргэн та өөрийн эрхийг хэрхэн хамгаалах талаар илүү ихийг мэдэх хүсэж байвал намайг дар. Дэлгэрэнгүй categories: Сургалтын контент
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, АМРАЛТ, НААДМЫН ХОГНЫ МЕНЕЖМЕНТ 20 Jan 0 201 Post by login Энэ юу вэ? Энэ одоо үхэр юм байхдаа эсвэл солир ч юм уу аан эсвэл бүүр гоё шорлог ч байж магадгүй юм байна,гэхдээ хамгийн сонирхолтой юу гээч энэ зурагт байгаа зүйлс тэдгээр зүйлс бүгд мөн бас бидний идэж ууж хэрэглэж байсан зүйлс нэмэх нь бусад төрлийн бид бүхнээс гарсан хог хаягдал байгаа.Нийгэм хөгжихийн хэрээр бид хөгжлийн нэрийн дор маш их хог хаягдал гаргадаг.Олон төрлийн хог хаягдал байдаг ч хамгийн түгээмэл боловч хүндрэлтэй, төвөгтэй хэлбэр нь органик хог хаягдал байдаг юм.Яагаад гэдгийг тайлбарлах үүднээс жорлонгоо өөрчилье төслийн багийн хамт олон энэ удаагийн ээлжит хичээлээ танилцуулахад бэлэн боллоо.Хэрэв та органик хог хаягдалтай холбоотой юмсын талаар бас түүнийг хэрхэн зөв менежментэд оруулах талаар илүү ихийг мэдмээр байдал намайг дар. Дэлгэрэнгүй categories: Сургалтын контент
ЖОРЛОНГИЙН ҮНЭРИЙН МЕНЕЖМЭНТ 20 Jan 0 215 Post by login Хүний хог хаягдал нь зөвхөн эвгүй үнэртэй төдийгүй танд хортой гэдгийг та мэдэх үү?Та бүхэнд нэгэн сонирхолтой тоо баримтыг дурдъя дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) жил бүр 2.2 сая хүн суулгалт өвчний улмаас нас барж харин хөгжиж буй орнуудын хүн амын 10% нь хог хаягдал, ялгадсыг буруу зохицуулснаас болж гэдэсний хорхойн хүнд халдварладаг гэж тооцоолжээ.Иймд иргэн та өөрийгөө болон хайртай дотно хүмүүсээ энэхүү халдварт өвчинүүдээс хэрхэн сэргийлэж болох талаар эндээс татан авна уу. Дэлгэрэнгүй categories: Сургалтын контент
БИО ЖОРЛОНТОЙ БАЙХ СОЁЛ 18 Nov 02 1178 Post by login Эрхэм хүндэт иргэн таньд энэ өдөрийн мэндийг хүргэе. Жорлонгоо өөрчилье төслийн зүгээс та бүхэнд био жорлонтой байх соёлыг хүргэж байна иймд дараах холбоосоор орж сонирхоно уу. Дэлгэрэнгүй categories: Зөвлөмж, Мэдээ, мэдээлэл
Байгаль хооллогч Ц.Оюунгэрэл 31 Jul 01 668 Post by login Та бүхэн идсэн, хэрэглэсэн жимс, ногооны хальсаараа юу хийдэг вэ? Шууд хаячихдаг юм биш биз. Тэгвэл анхаарлаа хандуулаарай. Бид энэ удаа нэгэн сонирхолтой зочинтой та бүхнийг уулзуулах гэж байна. Цэдэвдамбын Оюунгэрэл хэмээх энэ эрхэм хоолны органик хог хаягдал болох ногоо, мөн жимсний хог хаягдлаараа хоёр төрлийн бордоо хийж байгаль дэлхийгээ хооллож байна. Үргэжлийг Байгаль хооллогч Ц.Оюунгэрэл - Eguur.MN холбоосоор орж сонирхоно уу. Дэлгэрэнгүй categories: Мэдээ, мэдээлэл
ХӨРСНИЙ УСТАЙ ГАЗАР СААРАЛ УС ЦЭВЭРЛЭХ БИО БАЙГУУЛАМЖИЙН ГАРЫН АВЛАГА 28 May 01 840 Post by login Нутгийн шийдэл ТББ-ийн “Жорлонгоо Өөрчилье” төслийн хүрээнд 2020 онд хэрэгжсэн “Хагас пассив байшин” дэд төслийн инженерүүд иргэн Н.Алтанхуягийн хувийн газарт хагас пассив хаус барих ажлын үеэр угаадасны байгууламж хийхэд тулгарсан асуудлыг шийдэх явцад энэхүү шийдлийг туршиж амжилттай хэрэгжүүлсэн юм. Иргэн Алтанхуягийн хашаа нь хөрсний устай намгархаг газар байрлаж байсан нь уламжлалт аргаар газрыг гүнзгий ухах боломжгүй болсон учир зуны саарал усны систем болгон ашиглаж туршсан Reed Bed системийг дулаалан байгуулахаар шийдвэрлэсэн юм. Ингээд Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутагт орших иргэн Н.Алтанхуягийн амины орон сууцны барилга дээр 2020 оны өвөл амжилттай туршиж хэрэгжүүлснээр уг байгууламжийг хэрхэн байгуулах аргачлалыг нийтэд мэдээлэх боломжтой болов.Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу. Дэлгэрэнгүй categories: Зөвлөмж, Мэдээ, мэдээлэл, Сургалтын контент
ӨВЛИЙН СААРАЛ УСНЫ ДУЛААГАТАЙ СИСТЕМ 13 Apr 02 1279 Post by login Угаадасны нүх баяртай гэж хэлэхийн тулд амины орон сууцнаасаа угаадсаа зайлуулах байгууламж барих хэрэгтэй. Хөрсний усны түвшин өндөртэй, голын сав газарт амьдардаг бол бохир ус зайлуулах гэдэг нь ихээхэн хүндрэлтэй ажил байдаг. Энэ хүндрэлтэй нөхцөлд өвлийн саарал усны системийг хэрхэн байгуулж ажиллуулах талаар бид танилцуулж байна. Эндээс гарын авлагыг татан авна уу. Дэлгэрэнгүй categories: Зөвлөмж, Мэдээ, мэдээлэл, Сургалтын контент
“Хагас пассив хаус” төслийн тайлан 21 Jan 02 1321 Post by login Эрчим хүчний хэмнэлттэй ногоон байшин буюу "хагас пассив" хаусыг барьж байгуулах үйл ажиллагаанд олон ЖДҮ-гчдийг татан оролцуулахын тулд ажлын явцад нь чанарын хянан баталгаажуулалтыг тогтмол хийж бүртгэлжүүлэх нь маш чухал алхам байдаг. Өртөг өндөртэй энэ ажлыг хямдруулах, хүртээмжтэй, хялбар болгох зорилгоор Азийн сангийн дэмжлэгтэйгээр "Жорлонгоо өөрчилье" багаас task.mn онлайн ажлын платформыг хөгжүүлж, энэхүү платформ дээр хяналтын функциудыг нэмж хөгжүүлэх ажлыг хийсэн юм. Үүнтэй зэрэгцэн УБ хотын гурван байршилд барьж байгуулсан Хагас пассив хаусны эхний загварууд баригдаж дууссан билээ. Дэлгэрэнгүй categories: Зөвлөмж, Мэдээ, мэдээлэл
Замын дагуух жорлонгоо өөрчлөх нь 27 Dec 02 853 Post by login Мини шийдэл хоршоо болон Нутгийн шийдэл ТББ нарын хамтран хэрэгжүүлж буй "Жорлонгоо өөрчилье" төслийн хүрээнд хийж байгаа замын дагуух жорлонтой холбоотой мэдээллүүдийг доорх линкээр орж үзнэ үү.Дараах мэдээлэлд замын дагуух жорлонгийн шийдлүүд ,дагалдах асуудлууд болон жорлон байгуулах журам зэргийг багтаасан болно. Дэлгэрэнгүй categories: Мэдээ, мэдээлэл